Танилцуулга

“Алтан-Эг ББСБ” ХХК нь 2013 оны 1-р сарын 9-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа явуулахаар банк бус санхүүгийн байгууллага эрхлэх тусгай зөвшөөрөл авсанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

“Бид, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, тэдний амьдралд бодитой хувь нэмэр оруулж, салбартаа тэргүүлэгч байгууллага байна” гэсэн эрхэм зорилгыг тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компани нь 1 хувьцаа эзэмшигчтэй, 10 ажилтантайгаар Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна.